СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Н.Мөнхбаясгаланд ял шийтгэв

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 цагийн өмнө

Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалт холбоотой авлигын нэг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагчаар ажиллаж байсан Н.Мөнхбаясгаланг өөртөө болон хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон хэрэгт гэм буруутайд тооцжээ. Түүнийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2021 оны аравдугаар сард дээрх төслийн зохицуулагчаар томилсон аж. Уг төслийн нэгжийнхэн Дарханы замын бүтээн байгуулалтыг хийж буй компаниудын ажлын тайланг хянаж, нэгтгээд ЗТХЯ-нд хүргүүлдэг, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэгч компаниуд руу шилжүүлэх ажлыг хариуцдаг байсан юм.

Шүүхээс Н.Мөнхбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнээд нийтийн албанд томилогдох эрхийн дөрвөн жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэсэн байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан 390 сая төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч байгууллага болох гадаадын хөрөнгө оруулалттай аж нэгжид олгуулахаар болсон бөгөөд Н.Мөнхбаясгалан, түүний өмгөөлөгч нар хохирол төлбөр барагдуулах тав хоногийн завсарлага аваад 250 саяыг нь төлсөн аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.