СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн 14 байршилд халиа, дошин үүсжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.

Тодруулбал, 9 машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчид урьдчилсан төлөвлөгөөний дагуу өдөр бүр 3-4 байршилд тогтмол хөрсний усны урсгалыг сааруулах, айл өрхийг нүүлгэх, суваг татах, гарсан мөсөөр далан босгох, илүүдэл мөсийг тээвэрлэх зэрэг ажлыг үе шаттай хийж байгаа юм.

Мөн дүүргүүдийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран үерийн хамгаалалтын барилга, байгууламжгүй халиа тошин ихэссэн байршлуудад нэмэлтээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж буй. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай томоохон хэсэгт өндөр хүчин чадалтай техник ашиглахыг зорьж байгаа бол гарц, хоолой гаргах, нүхэн болон гүүрэн гарцыг нээх зэрэг ажлыг зайлшгүй хүний гараар хийж байгааг албаныхан онцолж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.