Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгээс Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт төрийн байгууллагын холбогдох бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшин, мөн судлаачдын 44 төлөөлөл оролцож байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндээрээ хохирсон 40 гаруй иргэн оролцож санал, шүүмжээ илэрхийлэх юм байна.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:
-Түүхий нүүрсийг халж шахмал түлш хэрэглэж эхэлсэн нь түүхэн шилжилт байсан. Шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш амьсгал зүрс судасны өвчлөл буурсан. Харин 2021 онд амьсгалын замын өвчлөл 2-3 дахин нэмэгдэж эхэлсэн. Утаа агаарын бохирдлын асуудал хүндэрч эхэлсэн. 2022 онд угаарын хий, агаарын бохирдол ихэссэнээс болж гадаад орчны бохирдлыг судалсан судалгааны дүнгээс харагдаж байна.
PM2.5 10 гэдэг нь тамхи татах, энгийн хэрэглээнд байдаг. Хамгийн аюултай үзэгдэл нь уушгины өвчлөл, нарийн судаснууд дээр тогтмол барьцалдаж арилахгүй байсаар байгаад хорт хавдар үүсгэдгээрээ аюултай.
Дотоод орчин дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг 24 цагаар авч үзэхэд өглөөний 06 цагаас эхлэн 11 цагт хамгийн их хэмжээндээ очдог. Ингээд 19 цагт дахин хамгийн өндөр хэмжээнд хүрдэг байна. Энэ нь уламжлалт гэрт хийсэн судалгааны дүн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.