Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууц санал болгохын тулд “Залуус-1” хорооллыг барихаар төлөвлөсөн.
Орон сууцны хотхоныг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барихаар газрыг нь шийдсэн. Хороолол ашиглалтад орвол 5616 айл амьдрах боломжтой.Одоогоор төслийн явц 10 хувьтай байна.
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт цогцолбор, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьжээ.
Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэр тус асуудал яригджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.