СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-15

Л.Эрхэмбаяр: Засгийн газар халамж тараах бус хөдөлмөр эрхлэхийг иргэддээ уриалах хэрэгтэй байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 цагийн өмнө

Сангийн сайд Б.Жавхлан бага орлоготой иргэдэд НӨАТ-ын хөнгөлөлт олгох, нөгөөтээгүүр буцаан олголтыг илүү өгөх бодлого баримтлах талаараа байр сууриа илэрхийлжээ. Тэгвэл Сангийн сайдын дээрх бодлогыг "Түмэн шувуут" компанийн захирал Л.Эрхэмбаяр шүүмжилсэн байна. 

"Түмэн шувуут" компанийн захирал Л.Эрхэмбаяр: 

-Халамж гэхээс илүү Тавантолгой, Эрдэнэс тавантолгой гэх мэт төрийн том компаниудын ашгаас орох орлого, давсан орлогыг Засгийн газар нь авч үлдэж дураараа зарцуулахгүй, төсвийн хуулийн дагуу орлогын төлөвлөгөөнд тусгаж, УИХ-аар батлуулж зарцуулах, авлигатай хатуу тэмцэх, төсвийн мөнгийг хэмнэлттэй зарцуулах,

Ер нь та бүхнийг нэлээд ажиглаж байгаа. Дэндүү ахуйгүй, амьдралаас тасархай, хэрэгжүүлж буй ажлууд нь байгаа онохгүй л байгаад байна. УИХ ч амьдрал ахуйтай шийдвэрүүд гаргаж Засгийн газраа хянах ажлаа олигтойхон хийхгүй байна. УИХ, Засгийн газар хоорондоо хэт найр тавьсан найзан дундаа шинжтэй яваад байна. Улс орноо, ард иргэд, аж ахуйн нэгжээ өөд татах цогц бодлого хэрэгжилт чухал байна. Бага орлоготойг нь яаж тодруулах юм, хүнсний талон шиг завхрал ч их гарна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.