БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг өнөө өглөө ордноос нь баривчилжээ.
Мю Сог Ёлийг дэмжигчид болон ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан мөрдөн байцаагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлсэн байна. Улмаар шүүхийн захирамжийг дагуу зарим эсэргүүцэл үзүүлсэн иргэн, албан хаагчийг баривчилжээ. Юн Сог Ёл Авлигатай тэмцэх газрын төв байранд очсон бөгөөд түүний өмгөөлөгч уг үйл явдлыг хүчтэй буруутгаж байгаа аж.
Ерөнхийлөгч Юн Сог Ёл баривчлагдахаасаа өмнө 3 минутын богино мэдэгдэл хийжээ.
Түүний мэдэгдэл:
"Энэ хууль бус мөрдөн шалгах ажиллагаа хэдий ч сөргөлдөөнөөс үүдэн цус урсахаас сэргийлж, би авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгөхөөр шийдлээ. Гэхдээ энэ нь мөрдөн шалгах ажиллагааг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Энэ улсын хууль, дүрэм нуран унасан. Ард иргэд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Хүчтэй байгаарай. Баярлалаа" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.