СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-15

Чех улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
7 цагийн өмнө

Монгол Улсаас Чех улсад суугаа Элчин сайдын яамнаас мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг гаргасан байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ 
Сүүлийн үед Чех улсад оршин суугаа гадаадын иргэд, ялангуяа залуу хүмүүс мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт олноор өртөх болсныг Чех улсын Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Гэмт бүлэглэлүүд чехийн банканд данстай гадаадын иргэдийг ашиглаж, олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа түгээх байдлаар хувийн мэдээллийг цуглуулж, мөнгө угаах болжээ. Энэ нь ихэнхдээ Телеграм аппликэйшнээр дамжуулан “Та банкны данстай юу?”, “Та их хэмжээний мөнгө олохыг хүсч байна уу?” гэх зэрэг гадаадын иргэдэд зориулсан ажлын байрны санал, асуулга зэргийг ашигладаг байна.
Телеграм аппликэйшн дээр чех хэлээр бичсэн олон сурталчилгааны аль нэгэнд хариулснаар Таны хувийн мэдээлэл алдагдаж, банкны дансыг тань мөнгө угаах гэмт хэрэгт ашиглаж болох бөгөөд санамсаргүй байдлаар тухайн гэмт хэрэгт оролцсон хэмээн буруутгагдаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Иймд та бүхэн хуурамч сайтаас болгоомжилж, өөрийн хувийн мэдээллийг хамгаалан, цахим залилан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Монгол Улсын ЭСЯ
Прага хот

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.