"Энэ сарын 11-ний өдөр болсон "Засгийн газар огцор" жагсаалын үеэр мөнгө тараасан, хууль бус үйлдлүүдийг шалгаж байгаа" гэж Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэв.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Нэгдүгээр сарын 11-ний өдөр жагсаал зохион байгуулагдсан. Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэж, жагсаж цуглах эрхтэй. Үүнд Монгол Улсын Засгийн газар хүндэтгэлтэй хандаж байгаа. Уг жагсаалд оролцсон иргэн Б.Цацралыг зодсон байж болзошгүй гэдэг асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг үндэслэн шалгаж байгаа.
Жагсаалын үеэр болсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Тухайлбал, төв талбай дээр машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан. Хоёр жилийн өмнө суллагдсан иргэн байгаа.
Мөн олон нийтийн сүлжээнд хуулийн байгууллагын алба хаагчид руу хутгалах мэт үйлдэл үзүүлсэн этгээдийн асуудлыг шалгаж байна. Тухайн этгээд нь өмнө нь дөрвөн удаагийн үйлдлээр ял эдэлж байсан.
Иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж жагссан. Үүний хажуугаар хууль бус үйлдлүүд гарсан. Жагсаалын үеэр мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг албадсан байж болзошгүй мэдээллүүд шалгагдаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.