СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бурханы хүү” Б.Баярбаатар: Нийгмээ шүүмжилснийхээ төлөө 80 жилээр хоригдох аюулд орж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

“Бурханы хүү” хэмээх лайвчин Б.Баярбаатарыг шууд дамжуулалт хийх үеэрээ ёс бус үг хэллэг хэрэглэж, бусдыг үл хүндэтгэсэн хэмээн 30 хоногоор баривчилсан. Тэрбээр Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаярт хүсэлт гаргажээ. 

Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаярт хүсэлт гаргах нь:

-Миний бие Бямбацогт овогтой Баярбаатар нь 2025.1.10-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зөрчлийн хэргийн анхан шатны шүүхэд зөрчлийн тухай хуулийн 5.2, 1.4-өөр 30 хоног баривчлах шийтгэл авсан. .

1. ЗХТ-ийн 5.2 буюу танхайрах гэмт хэрэг гэдэг нь бодит амьдрал дээр олон нийтийн дунд үйлдэгдэх гэмт хэргийг томьёолсон зүйл заалт. Гэтэл үүнийг сошиалаар танхайрах гэмт хэрэг болгож гуйвуулж ялласанд маш их гомдолтой байна.

2. Би үзэл бодлоо элэглэл, комеди хэлбэрээр ихэвчлэн илэрхийлдэг.Энэ миний шийтгүүлсэн рийл бичлэг мөн ялгаагүй ийм бичлэг байсан. . Элэглэлийг доромжлол, танхайрал гэж үздэг ийм шүүх, шүүгчтэй байгаад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Ийм хоцрогдсон коммунист цагдаа, прокурор, шүүх байгаад үнэхээр харамсаж байна.

3. Хонгил гэж байдгийг өөрийн биеэр мэдэрлээ.

4. Одоо намайг 80 жилийн хорих ял хүлээж байна. Би 2020 оноос хойш 1000 орчим лайв, рийл, бичлэг хийсэн. Энэ бүгд дээр 30 хоногийн баривчилгаа явуулна гэвэл би энэ газраас 30000-н хоногийн дараа буюу 80 жилийн дараа гарах нь ээ. Зүгээр .

5. Одоо намайг болон лайв, рийл, сошиал коммент, хип хоп дуу, комеди хийдэг сошиал пост, коммент бичсэн хэргийг ч энэ зүйл заалтаар хорих боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхтэй, нийгэмдээ санаа зовдог бүх хүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, үгэнд ор үгүй бол шоронд ор гэж заналхийлж байгаад маш их харамсаж байна анхаараарай.

6. Энэ мэтчилэн бичээд байвал маш олон зүйл байна. Эрхээ хязгаарлуулсан тул эрх чөлөөт та бүгд шиг дураараа байх боломжгүйг ойлгоорой.

7. . Ийм улаан цагаандаа гарсан хүмүүс төрийн эрхийг хуйвалдан барьж байгаад маш их харамсаж байна.Хэлэх үг алга.

Эрх зүйн туслалцаа хүссэн иргэн Б.Баярбаатар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Лайвийг н хальт харсан үг хэл яариа бол авах юм байхгүй нөхөр байнлээ

Horloo
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Дандахл хараал хэлж хүнрүү дайрч дарвалзаж байдагшдээ. Төртэй хуультай улс хууль сануулж бн. Чиний эрх бусдаар хязгаарлагддаг гэдгийг ойлго за.

Иргэн
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хохь чинь чиний бузар амаар хараалгаж зүхүүлсэн заналхийлсэн хүмүүс яахав пянгаа даахгүй амьтан юугаа хийж дарвалзаж байсан юм шорондоо 80 жил болсон ч болно хэрэггүй л хүн ш дээ

Lhagwasuren
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Hurdan garag sain hun

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

олон нийтийн сүлжээнд соёлтой хандах нь иргэн хүний үүрэг гэж бодож бна

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Яг баривчлах этгээдээ барихгүй, барих гэхээр лаларын шүүх нь болж өгдөггүй үнэн хог шог байнаа.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

Зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

1 БӨРЭЭ МӨНГӨНИЙГ ЗАРНА ГЭВЭЛ 780,000.00 доллар ЭНЭ ЭМНЭЛГИЙН И-мэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.