Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон. Шүүхээс холбогдогч “Б”-т 30 хоног баривчлах шийтгэл оногдууллаа хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.
Энэ талаар “Бурханы хүү” хэмээх лайвчин Б.Баярбаатар:
-Би өөрийн цахим хуудастаа “Урд талын чинь машинд Б.Баярбаатар ч явж магадгүй” гэж хэлсэн нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэдэг шалтгаанаар 30 хоногийн ял өглөө. Олон нийтийн газар үймээн дэгдээсэн этгээдийг долоо хоногоор баривчилдаг. Гэтэл машиндаа рийл ганцаараа хийсний төлөө сошиалаар олон нийтийг үл хүндэтгэсэн гээд 30 хоногийн ял авлаа.
МАН-ын сайтууд болон АН-ын шантаажчин лайвчдын үзэлтийг би багасгаад байгаа юм байна гэж хардаж байна. Б.Юмжирдулам ч гэсэн ялгаа байхгүй. Ард түмний тархийг угааж чадахгүй байгаа учраас надад ийм ял өглөө.
Рийл бичлэг оруулсан иргэнээ хонгилоор чирж байгаа юм байна. Зөрчлийн тухай хуулийн 5.2 танхайрах гэдгээр 30 хоногийн ял авлаа. Тэгэхэд Монгол Улсад ямар аймар бичлэгүүд цацагддаг билээ. Тэр хүмүүсийг 30 хоног байтугай 100 мянган төгрөгөөр ч торгодоггүй шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зөв муу новшийг
Дааганаас биш...