Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дуусчээ.
Тодруулбал, Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0м/с хурдтай, 1000кг, 630кг, 400кг, 150кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад оруулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Төвхөн трейд ХХК" гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.