Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг ч энэ долоо хоногт өнөөдөр хуралдахаар болсон байна. Аймгийн Засаг дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийхээр болжээ.
Засгийн газрын хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн бодлого, стандарттай шийдлийн талаар,
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар,
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлын талаар,
“Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
“Төрд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 18 асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.