СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-14

Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог. Манайд ч ялгаагүй. Хэн дарга болж, хэн цэргээрээ үлдэх нь гол биш. Улс төр бужигнаад л унавал ард нь баялгийн хуваарилалтад хөдөлгөөн орлоо гэж ойлгоход болно.

Бидний хувьд “…Баялаг” гэхээр газрын доорх ашигт малтмалыг л ярина. Түүгээрээ дэлхийд тэргүүлэхгүй ч хүн амдаа харьцуулбал подхийтэл амьдарчихаар нөөцтэй. Гэсэн ч баялаг маань хэдхэн хүний мэдэлд орчихсон. Сүүлийн 30 жилийн хугацаанд бараг бүх баялаг ийм замаар хуваарилагдчихсан байна. Харин өнгөрсөн жил улс төрийн намууд нийлж, Баялгийн сан байгуулахаар тохирсон. Улмаар УИХ-аас Баялгийн сангийн хуулийг баталсан. Тэр сан ондоо багтаж амь оров. юм. Ингэхээр Баялгийн сан одоо иргэн бүрт “албан ёсоор” хамаатай болчихож байгаа юм. Эхний хуримтлал Тавантолгойн нүүрс, Эрдэнэтийн зэсийн баяжмалын ашгаас орсон байна. Нэмээд, “Орано”-тай байгуулж буй ураны Хөрөнгө оруулалтын гэрээгээр дээрх хуримтлал өсөн нэмэгдэх боломж нээгдэж байна.

Тэгэхээр . Гэхдээ стратегийн ордуудыг эзэмшдэг хүмүүс 34 хувиа Баялгийн санд өгөх сонирхол байдаг уу. . Тэгвэл эсэргүүцнэ. Хамгийн муу хүн болгож чадна. Урьд өмнө ийм байр суурь бариад “заналтайгаар” унасан Засгийн газар, Ерөнхий сайд ч бий. Гэвч нөгөө талдаа, нийтийн эрх ашиг, Үндсэн хуулийг хэрэгжүүлж, монголчууд Монголдоо хүн шиг амьдрах гэвэл үүнээс өөр зам байхгүй. Ямар ч төр энэ эрхийг хангахгүйгээр төрийн мэдлийг хэрэгжүүлж, улсыг хөгжүүлж барахгүй. Тиймээс “…Монгол хүнийхээ эрхийг хангая” гэсэн төр орд эзэмшигчдэд бөхөлзөлгүй, “34 хувиуудыг нийгэмчлэх” л хэрэгтэй болж байгаа юм. Түүнээс өөр сонголт үгүй. Тэгэхээр, хэрвээ Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” л гэх хэрэгтэй.

Ер нь бол, шинэ он гарахын өмнө зарлагдсан эхний удаагийн хуримтлалд стратегийн 16 ордын Эрдэнэт, Тавантолгой хоёроос л орсон байна. Гэхдээ ордын ашиг тэр чигээрээ биш л дээ. Энэ хоёр орд дээр үйл ажиллагаа явуулдаг компани нь төрийн 100 хувийн өмчтэй. Гэвч орд нь хувийн эзэмшилд таслагдсан. Эрдэнэтийн овоолгуудыг гурван компани эзэмшдэг. Тавантолгойн ордын Ухаа худгаас эхлээд хувийн компаниудын мэдэлд байдаг. Төр тэдэнтэй хөшигний ард ихээхэн “ноцолдож” байж ойрмогхоноос хэлэлцээний ширээний ард суухаар болжээ. . Түүнээс гадна эзэмшдэг компаниар нь төрийн мэдэлд 100 хувь байдаг гэдэг ч хувь хүмүүс тасдаад авчихсан Багануур, Шивээ овоогийн ордуудыг бас цэгцлэх шаардлага бий.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 7 (7503)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.