Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах зардлыг Засгийн газар үндэслэлгүйгээр нэмэх гэж байна УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Бид газрын тосны үйлдвэр байгуулж, нэг улсын хараат байдлаас гарах ёстой. Газрын тосны үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээл 1 тэрбум ам.доллар байсан. Явцын дунд 1.2 тэрбум ам.доллар болсон. Одоо нэмээд 431 сая ам.доллар хэрэгтэй гээд Засгийн газраас 1.7 тэрбум ам.долларын зээл болгоод ороод ирсэн. Яг ийм үйлдвэр Киргизэд байдаг. 1.1 тэрбум ам.доллароор барьсан байдаг. Ер нь 1.5 тэрбумаас хэтэрсэн улс байдаггүй.
Газрын тосны үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэтэл гэрээгээ EPC-4 багц гэрээ гэж ангилсан. Үүнээс гол алдаа эхэлсэн. Ингээд ажлаа хуваагаад, ажлууд дээрээ тендер зарладаг. Тендер зарлахаар Энэтхэгээс хураангуй жагсаалт гэдэг зүйл ирдэг. Энэ таван компанийн дотор зарла гэдэг. EPC-4 багц ажлыг зарлахад хоёр тендерт нэг компани орж ирсэн байх жишээтэй. Ингээд зөвхөн нэг компаниас хараат болоод зээлийн үнийн дүн үндэслэлгүй өсөж байгаа юм.
Газрын тосны үйлдвэрийн техникүүд талх биш. Тэр тоног төхөөрөмжийн үнэ огцом хэлбэлзэхгүй.
Үүнийг шалгах ажлын хэсгийг мэргэжлийн байнгын хорооноос гаргасан. Түүнийг нь миний бие ахалж байгаа. Гэтэл бидэнд ажиллах боломж өгөхгүй энэ асуудлыг оруулж ирээд байна. Чуулган дээр энэ асуудлыг шууд батлаад л явах байх.Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах зардлыг Засгийн газар үндэслэлгүйгээр нэмэх гэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2oyu tolgoi shig yum bolj bna boli 2 mungu ideh arga ni bolj bna