2024 оны 12 сард Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын Зам тээврийн яамны харьяа, Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан Cross Rail Int.-тай Улаанбаатар Метро төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Үр дүнд нь Английн Засгийн газраас манай төсөлд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах албан бичиг ирүүлжээ.
Энэ ажилд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайт танд талархлаа илэрхийлье хэмээн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.