СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-13

🔴LIVE: Б.Баярбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан шинэ парламент олон ургалч үзэлтэй байж, төлөвшинө гэдэгт итгэж байна

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 цагийн өмнө

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан шинэ парламент олон ургалч үзэлтэй байж, төлөвшинө гэдэгт итгэж байна гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлж байна.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баярбаатар:

-Анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлсэн өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе.

Монгол Улсын Анхны Үндсэн хуулийг 1924 оны 11-р сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласанаараа түүхэн онцлогтой үйл явдал болсон. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940 оны 6 дугаар сарын 30-нд, 1960 оны 7 дугаар сарын 6-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байсан.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхаглаж байсан юм.

Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан.

гэж хүсдэг.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж өнөөдөр Монгол Улсын Их Хуралд гэв

Ямар нэг хуйвалдаан, тохиролцооны байдлаар асуудалд хандаж нийтийн эрх ашиг бус хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалсан хууль баталж болохгүй. 126 гишүүнтэй парламент хэлэлцэгдэж байгаа хуулиудыг маш олон талаас авч хэлэлцэж, маш нухацтай авч үздэг болсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.