СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-13

🔴LIVE: Р.Эрдэнэбүрэн: Тодорхой замуудад төлбөртэй бүс байгуулах асуудал ярьж байна

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 цагийн өмнө

"Тодорхой замуудад төлбөртэй бүс байгуулах асуудал яригдаж байна" гэж 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ.

20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:

-Утаатай холбоотой багц хуулийн төслүүд явж байна. Нийтдээ 15 хуульд өөрчлөлт оруулахаар байгаа. Энэ Засгийн газрын хуралдаанаар ороогүй, төсөв санхүү нь яригдаагүй байгаа. Засгийн газраар ороод Их хуралд өргөн барьсны дараа албан ёсны яриа болно. Засгийн газрын хуралдаан оруулах уу, үгүй гэдэг олон хуулийн төсөл байдаг. Тэр бүгдийг ингээд яриад байх нь буруу.

Төлбөртэй бүс, төлбөртэй зам гэдэг агуулга хуульд байгаа.  

Түгжрэлтэй холбоотой асуудлыг богино, дунд, урт хугацааны гэж гурав хувааж байгаа. Ингээд Засгийн газраас ч шуурхай штаб байгуулаад ажиллаж байна. Богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой ажлын дотор бүс бий болгох асуудал багтсан. Харин дунд хугацаанд дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, шаардлагатай байгаа газар чөлөөлөлт орно. Урт хугацааны гэдэг нь том хэмжээний төслүүд юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.