СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-13

🔴LIVE: Б.Баярбаатар: Утаа бол улс төржих сэдэв биш. Буруутай этгээдүүд нам харгалзахгүй шалгагдах ёстой

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 цагийн өмнө

Утааны сонсгол хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулагдана. Тус сонсгол зохион байгуулахаас өмнө дэд хэлэлцүүлгийг өрнүүлэх болсон талаар ажлын хэсгийнхэн мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

- Тухайлбал, агаарын бохирдол ба эрүүл мэнд, шийдвэрийн хэрэгжилт үр дүн, төсвийн зарцуулалт, болон зуух түлшний технологи гэсэн дэд хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо. Тус хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гараг бүр зохион байгуулна. Энэ долоо хоногт “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” дэд хэлэлцүүлэг болно. Тухайлбал, урагт хэрхэн нөлөөлдөг талаар, урт хугацаандаа хорт хавдар үүсгэх хүчин зүйл болж чадаж байна уу гэдэг нотолгоог иргэддээ сонсгоно.

Харин дараа долоо хоногт бид утаа, стандарт, хяналтын талаар дэд хэлэлцүүлэг хийнэ. Эрхзүйн орчин , бодлого, санхүүжилт, шийдвэрийн хэрэгжилт үр дүн, төсвийн зарцуулалтыг талаарх хэлэлцүүлгээр хорь гаруй 20 хэдэн төгрөгийг утаанд зарцуулсан талаар сонсоно. Энэ хэлэлцүүлгээр маш их асуудал яригдана гэж бодож байна.

Утааны асуудлыг одоо ярьж хэлэлцэх нь ирээдүйд агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Ажлын хэсгийн зүгээс бидэнд нэн шаардлагатай тайлан мэдээллийг холбогдох байгууллагуудаас авсаар байна. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг Эрүүл мэндийн хөгжлийн төв, ҮСХ 2020 онд шинэчлэн гаргаж байжээ. Үндэсний аудитын газраас утааны эсрэг ажилласан Засгийн газрын үйл ажиллагаанд аудит хийсэн юм билээ. Ажлын хэсэг олон төрлийн тайлан судалгаа дээр танилцаж, ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Утааны сонсголоор нэг хүний эрх ашиг чухал юм уу? Нийтийн эрх ашиг чухал юм уу гэдэг асуудал хөндөгдөнө. Агаарын бохирдлыг бууруулах сонсгол парламентын нэр дээр явагдаж байгаа. Аливаа нэг улс төрийн намын нэр дээр явагдаж байгаа асуудал биш. Улс төрждөг сэдэв гэж байна, улс төржиж болохгүй сэдэв гэж бас байна. Ялангуяа, төсөв мөнгөний асуудал дээр. Үнэхээр батлагдаж гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Утааны сонсголд иргэд оролцох боломжтой юу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.