Мэргэжлийн боксод 11-0 амжилттай яваа Монгол улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаан 2025 оны 2-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хот АСА Аренад болно.
Монгол улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар:
-Зурагтаар үздэг тоглолтоо Монголдоо харуулахыг зорьж байна. Би аваргын бүс авах гэж маш их хичээсэн. Монголдоо бэлтгэлээ хийх маш хүнд байна. Түгжрэл, утаанаас болоод өглөө гарч гүйхэд ч бэрхшээлтэй байгаа учир энэ сарын 15-нд АНУ руу яваад хоёрдугаар сарын 10-нд буцаад хүрээд ирнэ. Дүү нартаа үлгэр жишээ зөв байхыг харуулмаар байна.
Нямбаярын Төгсцогт ахтайгаа ярилцаад “Таны эргэн ирэх цаг чинь болсон’ гэж гуйсан. Миний аваргын бүсээ хамгаалах тоглолт дээр боксчин Н.Төгсцогт урдах тулааныг минь хийхээр болсон. Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эх орныхоо нэрийг мандуулж явсан цаг байсан. Алдах бүрт нь хүмүүс зэмлэдэг. Тэр хүнийг эргэн ирэх мөчид нь Монголын ард түмэн хажууд нь байгаасай гэж хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.