СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-13

🔴LIVE: УИХ-ын гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 цагийн өмнө

НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийв.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Бидний дөрвөн гишүүн НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр 180 мянган аж ахуй нэгж байгаагаас 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаагийн 50 мянга нь НӨАТ төлөгч байна. Энэ тоо НӨАТ-ын татвар өндөр байгаа учраас тайлангүйгээр бараа бүтэгдэхүүнээ борлуулж байна. . . Бусад орлого нэмэгдэж, татвараас үл шалтгаалж эдийн засаг өсөх боломжтой юм.

Ирэх хавар ерөнхий сайдын зүгээс нийгмийн даатгал, татварын ачааллыг багасгах шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ ажилтай зэрэгцээд НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-НӨАТ-ыг 5 хувь болгосноор эдийн засаг илүү ил тод, албан эдийн засгийг дэмжих ач холбогдолтой. Татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа дарамтыг бууруулах, бизнес эрхлэх орчинг сайжруулах юм.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-НӨАТ гэдэг нь эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлдөг. Нөгөө талдаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд маш том дарамт болдог. Буцаан олголтоо авах дээр асуудал үүсдэг. Татварын 5 хувь болгосноор аж ахуй эрхлэгчдийг дэмжинэ. Түүнчлэн иргэд дээр ирж байгаа татварын дарамтыг тодорхой хэмжээгээр хөнгөлж, бүтээгдэхүүний үнийг бууруулах боломжийг бий болгоно.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Иргэдийн тухайд татварын дарамтаа боль. Нийгмийн даатгалын шимтгэл нь татвар болчихсон байна гэдгийг л хэлээд байгаа. НӨАТ-ын асуудалд хоёр зүйл яригддаг. НӨАТ-ын хувийг багасгах, буцаан олголтыг нэмэгдүүлэх гэж. Өнөөдөр хувь хэмжээг бууруулъя гэж байгаа. Энэ хуулийн төслийг бусад гишүүд маань дэмжинэ гэдэгт итгэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.