СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулахын тулд 13 байршлын уулзварыг өргөтгөнө

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ЕБ-ын сургууль, цэцэрлэг болон нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн нөхцөл байдлын, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” нь трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг арван төслийн зураг төсвийг гаргаж байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа хүртэл явах трамвайн дундаж хурд 20-40 км/цаг бөгөөд нэг чиглэлд 1300 орчим хүн зорчих боломжтой. Уг төслийн зураг төсвийг ирэх сард батлуулахаар ажиллаж байна.

 

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршилд уулзварыг өргөтгөнө. . Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, ирэх сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Харин төсвийг ирэх сарын 20-нд боловсруулж дуусгана” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.