СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-13

Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаа зогсоолоо

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар НЭМГ-аас мэдээлэл хийлээ.

-Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77 мянган үзлэг хийгдсэнээс томуу өвчлөлтэй холбоотой 7800 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өвчлөлийн 10,2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчний хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлж буй 21 эрүүл мэндийн байгууллага дээр нийт 2759 орыг дэлгэж, 1515 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх байдал өнгөрсөн долоо хоногоос 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дээрх 21 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр 1815 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлснээс өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад мөн 18 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ӨЭМТ-үүдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Уртасгасан цагийн хугацаанд 5700 хүн үзүүлж байсан бол одоогоор 2200 хүн үйлчлүүлж, хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Иймд НЭМГ-аас өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах хуваарийг өнөөдрөөр дуусгавар болгож байна.

ӨЭМТ-үүд ажлын өдөр 20 цаг хүртэл. Амралтын өдрүүдэд 11-18 цагийн хооронд ажиллахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Үндэслэлтэй мэдээлэл бичээч та нар

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Иймд НЭМГ-аас өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах хуваарийг өнөөдрөөр дуусгавар болгож байна. ӨЭМТ-үүд ажлын өдөр 20 цаг хүртэл. Амралтын өдрүүдэд 11-18 цагийн хооронд ажиллахаар боллоо гэнээ юу ч бичээд байгаан тавьж байгаа мэдээллийнхээ утга агуулгыг дахиад нэг унш даа. Иймэрхүү утгагүй юм бичиж иргэдэд төөрөгдөл үүсгэхээ боль

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Уртасгасан цагийг зогсоолоо гэсэн бараг хэвээрээ л байна.Ажлын өдөр 21 цаг байсныг 20 цаг болгосон амралтын өдөр хэвээрээ л бна үзүүлэх хүн ирэхгүй байхад ингэж ажиллуулах шаардлага байгаа юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.