Нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр дэлхийн түүхэнд ямар онцлох үйл явдал өрнөж байсныг он цагийн дарааллаар хүргэж байна.
532 – Эртний Константинополь хотод Никагийн бослого гарав.
1547 – Английн Суррейн гүн Хэнри Ховардыг хаант улсын эсрэг тэрсэлсэн гэж үзэн төрсөн эцэг нь цаазаар авах ял оноов.
1607 – Испани улс өрөө төлөх боломжгүйгээ зарласны улмаар Женоагийн банк дампуурав.
1797 – Францын хувьсгал: Францын усан онгоц, эргийн дагуу Их Британийн хоёр хөлөгтэй ширүүн тулаан хийж, Британийн ялалтаар өндөрлөжээ. Тулаанд 900 хүн амь үрэгдсэн юм.
1849 – Британийн эзэн хааны усан флот Канадын Ванкуверын колонийн захиргааг байгуулав.
1888 – АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний газар зүйн хүрээлэн байгуулагдав.
1893 – Их Британийн Тусгаар тогтнол, хөдөлмөрийн намын анхны хуралдаан Лондон хотноо болжээ.
1910 – АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.
1942 – Автомашин зохион бүтээгч Хенри Форд хуванцар машины патентын эрхийг авчээ. Энэ нь төмөр машинаас 30 хувь илүү хурдтай байсан юм.
1960 – ЗХУ дахь Гулаг буюу албадан хөдөлмөрийн лагерийн системийг албан ёсоор халав.
1966 – АНУ-ын Засгийн газарт анх удаа хар арьст хүн алба хаших болов. АНУ-ын Барилга, хот төлөвлөлтийн сайдаар Роберт К.Уийвер томилогджээ.
1988 – Тайванийн ерөнхийлөгчөөр Ли Тэн-Хүй сонгогдож, тус улсын түүхэнд Тайваньд төрсөн хүн засгийн эрхийг авсан анхны тохиолдол боллоо.
1990 – Виржиниа мужийн Ричмонд хотын захирагчаар Дуглас Уайлдер сонгогдсон нь АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн анх удаа хар арьст хүн захирагч болсон тохиолдол болжээ.
1992 - Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдав.
П.Лхагважаргал
Эх сурвалж: www.zms.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.