Шүүх эрх мэдлийг нийт ард түмэн гартаа авч, иргэдийн төлөөллөөс сонгогддог болох хэрэгтэй гэж иргэд хэлж байна.
Иргэн:
-Миний хувьд Засгийн газрыг огцруулна гэдэг акц хийхээр энд ирээгүй. Ер нь бидэнд шийдэл хэрэгтэй байна. Төр, засаг нь жинхэнэ утгаараа ажиллахгүй бол гадны гар хөл болж улс орныг элгээр нь хэвтүүлэх гэж байна. Миний бодлоор шүүх эрх мэдлийг нийт ард түмэн гартаа авч, иргэдийн төлөөллөөс сонгогддог болох хэрэгтэй. Ингэж байж төр сайхан болно гэж боддог.
Эдгээр улс төрчдийг огцруулаад ямар ч нэмэргүй. Дараагийн хүмүүс дахиад л гараад ирнэ.
Харин шүүх засаглалыг ард түмэн авснаар эдгээр улс төрчид айж эхэлнэ. Би алдаа гаргавал шоронд сууж, амьдралаасаа сална гэдэг айдас ойлголттой болно. Одоо бол эрх мэдэлтэн, улс төрчид баяжиж, юу хүссэнээ хийж байна.
Шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж, ард түмэн л томилдог байх хэрэгтэй. Шүүхэд шинэчлэл хийж, улс төрөөс хараат бус ажилладаг болгох ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.