УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.01.10/ ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж нийт гишүүдийн 81.4 хувийн саналаар баталжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай УИХ-ын тогтоолын төслийг нийт гишүүдийн 79.3 хувийн саналаар батлав.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Анх 1997 онд уг төсөл Монгол Улсад орж ирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрөл, 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч, 2017 онд хамтарсан компани байгуулж уг төсөл идэвхжиж байжээ. Ийнхүү 28 жилийн дараа гео стратеги, гео политик, гео эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой төсөл УИХ-ын босгыг давлаа” гэдгийг тодотгон хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.