УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Үндэсний баялгийн санд таван компани 480 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж иргэн бүрд 138 мянган төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Цаашдаа ч энэ хуримтлал өснө. Стратегийн 16 орд газрын ес дээр нь бид хэлэлцээр хийх боломжтой гэж тооцсон. Бид энэ жил стратегийн орд эзэмшиж байгаа эхний 2-3 компанитай хэлэлцээр хийнэ" гэж хэллээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Үндэсний баялгийн тухай хууль амилж байна. Баялгийн санд хуримтлал үүсээд иргэн бүрд хадгаламж хэлбэрээр харагдаж байна гэдэг нь том дэвшил.
Энэ жил стратегийн орд эзэмшиж байгаа эхний 2-3 компанитай хэлэлцээр хийнэ. Аль аль талдаа ард түмэнд ашигтайгаар хийнэ. Ингэснээр баялгийн сангийн орлого нэмэгдэнэ. Үүний дараа иргэн та энэ хадгаламжид байгаа хуримтлалын мөнгөө орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулахаа сонгох сонголтоо хийнэ. Хадгалаад банкны бодлогын хүүгээр үржүүлээд явах уу гэдэг сонголтоо хийнэ.
Таван компани орлого бүрдүүлэхэд 480 тэрбум төгрөг болсон. Ингээд иргэн бүрд 138 мянган төгрөгийн хуримтлал үүссэн. Энэ бол зөвхөн эхлэл нь. Манай улсад төрийн өмчийн 122 компани байгаа. Уул уурхайн таван компаниас хуримтлал үүсгэхэд энэ хэмжээний мөнгө гарч байна. Бүх уул уурхайн компаниуд ашигтай ажиллаад хуримтлал үүсгэвэл хэр хэмжээний хуримтлал үүсэх нь ойлгомжтой. Дээр нь нэмээд стратегийн 16 орд газрын ес дээр нь бид хэлэлцээр хийх боломжтой. Ингэхэд зөвхөн тусгай АМНАТ-ын борлуулалтаас нь 10 хувийг авахад 1.2 их наяд, 15 хувийг аваад 34 хувийг орлуулах юм бол 1.8 их наяд төгрөг болно. Ингээд тооцоод үзэхээр ард түмний энэ хуримтлалын данс өснө.
Хувийн хэвшил стратегийн орд газар эзэмшиж байгаа нь буруу биш. Гол нь тогтвортой үйл ажиллагаа явуул, ард түмэнд байгалийн баялгийн хувь хишгийг хүртээж байх ёстой. Иргэн тэр компаниудаас надад хэдэн төгрөгийн хуримтлал ирэв. Жишээ нь Эрдэнэтийн үүсмэл орд Ачит-Ихт ХК-иас надад хэдэн төгрөгийн хуримтлал орж ирсний харснаараа тус компани хэн эзэмшдэгээс үл хамаарч хүндэтгэнэ. Энэ нөхөр чинь миний хуримтлалын санд мөнгө хийгээд, ашигтай ажиллуулж байна гэх болно. Төрийн өмчит уул уурхайн захирлуудынхаа нэр хүндийг өсгөхгүй бол болохоо байлаа шүү дээ. Иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлж чадаж байгаа компанийн захирлыг гудамжаар алхаж байхад нь алга ташдаг болмоор байна. Тэгэхгүй бол бүгдийг нь хулгайч гэж хараад байна.
Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг гэж иргэн бараг 400 мянгад хүрэхээр тооцоолол харагдаж байна. Ашигтай зөв менежментээр явбал боломж бололцоо байна гэж харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.