Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Намрын чуулгандаа багтаж батлагдана. Энэ хууль батлагдсанаар 20 гаруй жилийн өмнөөс яригдаж эхэлсэн Хархорум хотын бүтээн байгуулалтын ажил эхлэх нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих хууль гараагүйгээс Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан 189 мянган га газар эргэлтэд оруулах боломжгүй хуулийн мухардалд орсон нөхцөл үүссэн.
Хархорум хотын бүтээн байгуулалтын ажил хууль батлагдсанаар 2025 ондоо багтаж эхэлнэ. 2025 оны улсын төсөвт зураг төсөл бүтээн байгуулалтад зориулж 50 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. 2024 оны төсвийн тодотголоор ч хөрөнгө тавигдсан ч хууль батлагдаагүйгээс болж хөрөнгө ашиглагдахгүй байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар их мөнгө вэ хувааж идэхнүү