СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-09

🔴LIVE: Р.Эрдэнэбүрэн: Хотын төвийн төлбөртэй бүс болгох асуудал яригдаагүй, худал мэдээлэл

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
14 цагийн өмнө

"Хотын төвийн төлбөртэй бүс болгох асуудал Засгийн газар дээр огт яригдаагүй" гэж 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хэлж байна. 

УИХ-ын гишүүн, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн:

-Зарим хэвлэлд Улаанбаатар хотын баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хооронд явсан тохиолдолд 27500 төгрөгийн татвар авна гэх зүйлсийг би яриагүй. Ийм асуудал Засгийн газрын хуралдаанд огт яригдаагүй. Ер нь бол тодорхой бүсийг татвартай болгодог туршлага байдаг.

Түгжрэлийг бууруулах хүрээнд тодорхой хууль, журмын төслүүдийг хэрэгжүүлээд явж байна. Улаанбаатар хотын зүгээс хийж байгаа ажлууд 20 минутын хот Үндэсний хороо дээр яригдаад явж байгаа. Энэ ажлуудыг үргэлжлүүлж, хэрэгжүүлээд явж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.