"УИХ-ын гишүүд гэж ялгалгүй төрийн албан хаагчид ижил хэмжээний тэтгэмж авдаг эрхзүйн өөрчлөлтийг хийх ёстой" гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Өнгөрсөн дөрөв таван хоногийн хугацаанд зохион байгуулалттай гүтгэлэг явлаа. Миний хувьд хувь гишүүнийхээ хувьд УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмжтэй холбоотой ямар нэг өөрчлөлтийг оруулаагүй. 1996, 2006 онд байсан заалтууд хэвээрээ байгаа.
Иргэд энэ асуудалд шүүмжлэлттэй хандаж байгааг дэмжиж байна. Төрийн албан хаагчид ялгамжтай тэтгэмж авч байгаа байдлыг өөрчилье гэж байгаа. Нэг талдаа төрийн өндөр дээд албан тушаалтанд олгож байгаа тэтгэмжийг жигдлэх ёстой. Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг хавар оруулж ирнэ гэсэн. Үүгээрээ цэгцэлье гэж байгаа.
Харин бидний оруулж ирсэн өөрчлөлт бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой байсан юм. Тэр нь шинэ парламент буюу 126 гишүүнтэй парламентын дэгийн өөрчлөлтүүд, зохион байгуулалт засаглалттай холбоотой өөрчлөлтүүд байсан. Нийгмийн баталгаатай холбоотой асуудал огт хөндөгдөөгүй.
Гишүүд гэж ялгалгүй төрийн албан хаагчид ижил хэмжээний тэтгэмж авдаг эрхзүйн өөрчлөлтийг хийх ёстой гэдэг байр суурьтай байна.
Татварын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хоёрдугаарт, татварын хуулиас гадуур журмаар зохицуулагдаж байгаа асуудлыг нэг талдаа гаргаж цэгцлэх шаардлагатай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ugaasaa erdenetiin 51 huviin Hulgaich Ganzorigiin huuhdees mongolchuud goy yum hiine gej huleedeg buruu shdee , Hulgaich iin huuhed Hulgaich