Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг нэр дэвшүүлсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудлыг зөвшилцөх үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Бид нэг зүйл дээр анхаармаар байна. Олон нийтийн сүлжээнд тэр хүн тийшээ томилогдоно гэнээ гэдэг сэвээнүүд яваад байдаг. Энэ мэдээлэл нь хаана алдагдаад, хаанаас гараад, яагаад нийгмийг үймүүлээд байдаг юм бэ гэдэг дээр нэн тэргүүнд Гадаад харилцааны яам дотроо анхаарах хэрэгтэй байна.
Элчин сайдын томилгоо дээр явагдаж байгаа төлөвлөгөөгөө дотроо албаны нууц гэдгээр нь авч үлддэг юм уу? Яадаг юм. Мэдээлэл алдагдаад байгаа асуудал дээрээ анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Цаашид 22 элчин сайдын асуудал орж ирнэ гэдэг мэдээллийг сошиалаас авсан.
Ямар нэг байдлаар хэн нэгэн хүнийг сорчилж аваад, сошиалаар яваад байгаа нь өөрөө буруу юм. Улс төрч хүн элчин сайдаар томилогдож болохгүй гэдэг заалт байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүх юмаа нууц далд явуулахнээ,Ёр нь үг шүүмж сонсох тун дургүй,болдогсон бол энэ хэд дарангуйлал тогтоочих хүсэл туйлын нууцхан байна лдаа,цухалзуулаад ч авах юм,Ард түмний юм ярихаар нь туйлын тааламжгүй хандаж байгаа нь анзаарагдах юм.
АЙДАГ БАЙХГҮЙ ЮУ. ҮНЭН ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭР ГАРГАДАГ БОЛ АЙЖ ЧИЧРЭЭД БАЙХ ЮУ БАЙХАВ. ДАРАНГУУЛАЛ ТОГТООХ Л ГЭЖ. ЖАСРАГИЙН ЗЭЭ БИЛ ҮҮ ЭНЭ ГИШҮҮН ЧИНЬ
АЙДАГ БАЙХГҮЙ ЮУ. ҮНЭН ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭР ГАРГАДАГ БОЛ АЙЖ ЧИЧРЭЭД БАЙХ ЮУ БАЙХАВ. ДАРАНГУУЛАЛ ТОГТООХ Л ГЭЖ. ЖАСРАГИЙН ЗЭЭ БИЛ ҮҮ ЭНЭ ГИШҮҮН ЧИНЬ
ДОТРООСОО АЛДАХГҮЙ ХААНААС АЛДАХ ВЭ. ТЭНД ЧИНЬ ТОМИЛГОО ХҮЛЭЭСЭН ЮУ Ч ХИЙХ ЧАДВАРГҮЙ АРЫН ХААЛГАНЫ ХҮМҮҮС ГӨЛИЙГӨӨД ТОМИЛГОО ГОРЬДООД СУУЖ БАЙГАА Ш ДЭЭ, САЙД НЬ ЯМАР ВЭ АЛБЫГ НЬ ХАШДАГУУД НЬ ТИЙМ Л ШҮҮДЭЭ