Шинээр барих Төрийн ордны цогцолборын төсвийг нууцын зэрэглэлтэйгээр 2025 оны төсөвт тусгасан, мэдээлэл өгөх боломжгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хаврын чуулганаар татварын багц хуулийг өргөн барина гэж төлөвлөж байна.
Оюутолгойн татварын асуудал шүүх дээр хугацаандаа явж байна. Цааш цаашдаа ийм олон улсын гэрээнүүд дээрээ ийм алдааг давтахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн Монгол Улс гадаад улстай гэрээ хэлэлцээр хийсэн бол тус байр суурь дээрээ хатуу байж, эргэж буцдаггүй, хууль нь эргэж үйлчилдэггүй гэх шинэ зарчимд бид суралцах зүйлүүд байна.
Дараагийн шатны шүүхдээ л бэлдэж байна. Шинэ ажлын хэсэг байгуулагдаад, чиглэлийн сайд нь ахлаад явж байгаа.
Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламж барина. Улсын нэгдсэн төсөвт өртөг нь суусан. Нууцын төсөвт суугдсан. Өөрөөр хэлбэл, төрийн нууцад хамаарагддаг. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.