СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-01-09

Н.Учрал: Ураны төсөл хэрэгжсэнээр төсөвт 17.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолсон

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-"Нэн хортой аюултай хор хаягдал 150 тонн. Энгийн хог хаягдал жилд 750 тонн гарна" гэж та нар танилцуулсан байна. Эдгээрийг боловсруулах үйлдвэр барих уу? ТЭЗҮ дээр энэ талаар ямар нэг заалт орсон байгаа юу?

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах хуулийн төсөл дээр өнөөдөр орлуулах тухай асуудлыг ярьж байна. АМНАТ болон татвараар орлуулах тухай. Энэ асуудлаа шийдсэний дараа ТЭЗҮ шийдэгдээд явна. Өөрөөр хэлбэл, 34 хувиа эзэмших тухай яривал ТЭЗҮ бас өөрөөр яригдана. Бид 34 хувьдаа хөрөнгө оруулалтаа хийнэ. АМНАТ ч өөрчлөгдөнө гэсэн үг. Хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах саналыг бүрэн дэмжиж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Тус хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-т төслийн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс аливаа зээл авах зөвшөөрөхгүй. Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүн өнөөдөр хориг тавих эрхгүй байгаа. ТЭЗҮ-д хог хаягдлын менежментэд 400 мянган ам.доллар гэж тусгасан. Түүнчлэн хүхрийн хүчлийн үйлдвэрт 96.5 сая ам.доллар бөгөөд 2028 оноос байгуулж эхэлнэ гэж төлөвлөгөөнд тусгаад явж байна.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Тус гэрээ дээр нэг ажиглагдаж байгаа зүйл нь маркетингийн төлбөрийг ашгаас авах уу? Нийт орлогоос тооцон авч төлөх юм уу? Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал бүдэг тусгагдсан юм уу гэж харагдаж байна. Гэрээг байгуулахаас илүү цуцлах нь чухал байдаг. Энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа юу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Тус хөрөнгө оруулалтын гэрээг найдвартай, эрсдэл багатай, уян хатан хийхийг эрмэлзсэн. Ураны үнэ жил ирэх тусам өсөж байна. Тийм учраас Ирээдүйд ч ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Хөрөнгө оруулагч тал ашигтай ашиггүй ажилласнаас үл хамаарч борлуулалтаас нь АМНАТ авах нь өөрөө эрсдэлгүй юм.

"Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээртэй холбоотойгоор байгаа гэв. 

“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, , Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, гэж тооцоолжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 цагийн өмнө
116.206.83.106

орос Хятадаас даалгавартай троолууд сүүлийн үед уранаар айлгах гэж их идэвхжиж бна.уран олборлох аюулгүй гэж ихэнх нь мэдэж бга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.