СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-01-09

ЧУУЛГАН: Төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
16 цагийн өмнө

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-2007 онд УИХ-ын тогтоолоор Стратегийн ордуудыг 1, 2 дугаар хавсралтаар баталсан. Үүнээс 15 стратегийн ордыг нэгдүгээр хавсралтаар баталсан байгаа. Эндээс 34 хувийг Баялгийн сан руу авах хэлэлцээр ямар шатанд явж байгаа вэ? Түүнчлэн 2007 оны УИХ-ын 27-р тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод оруулсан байдаг юм билээ. Эдгээр ордууд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн оролцож байгаа вэ? 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Үндэсний Баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн парламентаар батлагдсан нь Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулах зарчмыг бий болгож чадсан. Стратегийн ордуудад хувь тогтоож, Баялгийн сангаар дамжуулан иргэд хуримтлалын сантай болж, түүндээ үр өгөөж хүртэж болдог гэдгийг оны өмнө харуулсан. Уул уурхайн таван төрийн өмчит компани хуримтлал бүрдүүлэхэд 480 орчим тэрбум төгрөг хуримтлагдана гэдэг бол үр дүн.

Цаашид стратегийн ордуудаас төрийн эзэмшлийн 34 хувийг хэрхэн хэлэлцээр хийж авах вэ гэдэг асуудал ажил хэрэг болоод явж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэтийн үүсмэл орд болох "Ачит ихт" ХХК-тай 34 хувь эзэмшлийн хэлэлцээр хийхийг ажлын хэсэгт даалгасан. Бид санхүүгийн шинжээч, хуулийн багийг авч ажиллуулна. Ингэж байж бид иргэдэд ч, төрд ч ашигтай хэлэлцээрийг хийнэ. Үүнийг УИХ Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг баталж өгснөөр амилуулсан.

Хэрэв УИХ энэ долоо хоногт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдуулсан хуулийг баталж, АМНАТ-аар оруулах боломжийг нээж өгвөл тэр нь иргэдийн хуримтлалын данс руу шилжих юм. Өөрөөр хэлбэл 34 хувийн тодорхой хэсгийг тусгай АМНАТ-аар орлуулж, нөгөө хэсгийг хуримтлалын сан руу хийдэг, тодорхой хэсгийг нь давуу эрхийн хувьцаа болгох байдлаар зохицуулах боломж бүрдэнэ. Ингээд явбал ирэх оны арванхоёрдугаар сар гэхэд иргэд хуримтлалын дансандаа ямар компанийн үр ашиг орж ирэв гэдгийг хардаг болно. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-"Оюутолгой"-г дампуурчихсан гэж С.Ганбаатар гишүүн сая хэллээ. Тэгж дураараа дампуурчих төсөл биш шүү дээ. Чуулганы индэр дээрээс бид хариуцлагатай үг хэлэх ёстой. Үүн дээрээ та тайлбар хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Би чуулганы хуралдааны энэ танхимд албан ёсоор хэлье. Оюутолгой дампуурчихсан. Өөрийн компанийн үнэ цэнээс 9 дахин өндөр зээл авчихсан байгаа компанийг дампуураагүй гэж хэлбэл бизнесийн сонгодог ойлголт байхгүй хүн болж хувирна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.