УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцөх тухай хэлэлцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдад УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг нэр дэвшүүлжээ.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь саналыг дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ. Элчин сайдад нэр дэвшигч Н.Оюундарийг танилцуулъя.
Төгссөн сургууль, мэргэжил :
Ажилласан байдал:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр уг асуудлыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар тодруулав.
Нэр дэвшигч Н.Оюундарь хариултдаа, хоёр улсын эдийн засгийн харилцаа илүүтэй өргөжин тэлж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгдэж, худалдааны эргэлт нь 100-гаад сая ам.долларт хүрч, цаашдаа ч өсөх магадлалтай байна гээд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, барилгын салбарын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бололцоо байгаа гэв.
Гишүүд улс төрийн болон төрийн албаны туршлагатай, Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан дипломатч хүнийг Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
Ингээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжив.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.