Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, УИХ-д өргөн барилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд суурьшлын бүсийг Богд уулын өвөр тал руу тэлж дагуул хотуудыг байгуулахаар төлөвлөгдсөн. Хотын баруун хойд хэсэг буюу СХД-ийн 21-р хороо орчмыг агро сити буюу хүнсний хангамжийг хангах дагуул хот болгоно. Зүүн урд тал буюу налайх хот, баруун урд тал хөшигийн хөндий хэсгийг тээвэр тээвэр логистикийн бүс болгохоор, хотыг мах, сүүн бүтээгдэхүүнээр хангах хэсгийг Төв аймгийн баруун сумуудад байгуулахаар тус тус төлөвлөж байна.
Хөшигийн хөндий буюу шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамарсан 33 мянган га нутагт хот байгуулах шийдвэр гарсан.
Шинэ хоттой холбогдохын тулд одоогийн шинэ нисэхийн хурдны зам, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөөр метрогоор холбогдож очих, мөн Богд уулын тэлэлтийн бүсийг гаргах төлөвлөлт үүсгэж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Богд уулыг Номтын ам орчмоор туннел гаргах төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарч, үндсэн чиг үүрэг нь Зам тээврийн яаманд очсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.