СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-07

Тэргэнцэртэй ч тэнгэрт ниснэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

юм. Мөн эдгээр иргэдийн 42.8 хувь нь төрөлхийн бол 57.1 хувь нь олдмол. Эндээс харвал хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол өндөр байгаа нь харамсалтай. байна.

Тэгвэл “Тэгш нийгэм холбоо” ТББ, Монголын бие даан амьдрах эрхийн төвүүдийн үндэсний холбоо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь” төслийг Европын холбоо, Италийн АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Бид нэг тэнгэртэй” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 3-9-ний өдөр “BlueMon” төвийн “Norphei Art” галерейд дэлгээд байна. Үзэсгэлэн дэх дийлэнх бүтээлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн ажилтан н.Ням-Очирын амьдралын нэг өдрийг тусгажээ. Тус төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр хэлэхдээ, “Хүн бүр харагдах байдал нь өөр өөр ч гэлээ амьдарч байгаа дэлхий ертөнц маань нэг билээ, “Бид нэг тэнгэртэй” гэсэн санаа нь үзэсгэлэнгийн гол агуулга юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийн сонгосон газартаа сайхан амьдрахад төр засгаас дэмжлэг хэрэгтэй. НҮБ-аас энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх мэдэлжүүлж, тэгш байхыг баталгаажуулъя” сэдвийн дор зохион байгуулж байна.

Дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт- 2030” хөтөлбөрт нийгмийн бүлгүүдийг аливаа үйл ажиллагаанд “Хэнийг ч орхигдуулахгүй” байх зорилгыг тавьсан. Энэ үзэсгэлэнг үргэлжлүүлээд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 10-ны өдөр дахин гаргана. Мөн Өмнөговь, Архангай, Завхан, Орхон, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн бие даан амьдрах төвүүд гаргахаар төлөвлөж байна” гэсэн юм. Нийтэд дэлгэн харуулсан гэрэл зургуудаас нэг нь сонирхол ихэд татав. Тунаран хөхрөх тэнгэрээс тэргэнцэртэй залуу шүхрээр бууж буй агшин байлаа.

Үзэсгэлэнгийн үеэр “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяртай цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд хэзээнээс тэргэнцэрт суух болов. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Тэргэнцэр дээр суугаад 10 гаруй жил боллоо. Анх надад маш хэцүү санагдаж байсан ч даваад л гарсан. Өдгөө “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажиллаж байна.

-Үзэсгэлэнд тавьсан бүтээ лүүдээс тэргэнцэртэй залуугийн шүхрээр бууж буй зураг сонирхол татлаа. Зургийн талаар дэлгэрүүлээч?

-Манай төвийн ажилтан Н.Лхамжав шүхрээр буусан нь гэрэл зурагт үлджээ. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхжүүлэх зорилгоор спортын олон төрлийг туршиж үзэж байгаа юм. .

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 42.8 хувь нь төрөлхийн бол 57.1 хувь нь олдмол байна

-Н.Лхамжавын хувьд шүхрээр буусны дараах сэтгэгдэл хэр байсан бол?

-Мэдээж эхэндээ айсан. Бүгд л газардах үед нь айдастай байлаа. Харин газардсаны дараа бодсоноос өөр байдаг юм билээ. Манай залуу ч маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Угаас ниснэ гэдэг чинь тэс өөр мэдрэмж төрүүлдэг зүйл шүү дээ.

-Тэргэнцрийн хувьд энгийн үү, эсвэл зориулалтынх байв уу?

-Энэ бол энгийн тэргэнцэр. Цаашид агаарт гарахад хөнгөн байх зориулалтын тэрэг угсрахаар БНСУ-ын компанитай ирэх оны нэгдүгээр сард ярилцах гэж байна. Лицензийн эрхийг нь авчихвал Монголдоо угсрах бодолтой. Гэхдээ бид зүгээр суулгүй туршилтын журмаар 10 орчим тэргэнцрийг никель Ганбаатай хамтран хийж үзсэн. .

-Тэргэнцэртэй ч тэнгэрт нисэхэд асуудалгүй болох нь ээ?

-Тийм ээ. Энэ удаа шүхрээр туршилтын байдлаар бууж үзлээ. Мэдээж зориулалтын тэргэнцэртэй болчихвол цаашдаа хөгжөөд явна. Тэргэнцрийн хувьд маш олон төрөл байдаг. Одоо миний суусан нь ахуйн тэргэнцэр. Гэвч Монголд эмнэлгийн зориулалттай тэргэнцэр нь их орж ирэх юм.

 

 

Фотог А.Чимэдцэрэн

 


-Мэдээж шүхрээр буух үед аюулгүй байдлыг чанга сахих шаардлага гарсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Эхний ээлжинд н.Болдоо гээд залуу аюулгүй байдлыг хангаж цуг ниссэн. Яваандаа суралцаад ирэхээр өөрсдөө ганцаараа буулт хийдэг болох юм.

-Та бүхнийг цаашлаад олон сонирхолтой спорт турших төлөвлөгөөтэй байгаа гэж дуулсан. Сонирхуулаач?

- . “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн маань 140 орчим гишүүнтэй бөгөөд улирал бүр тогтсон үйл ажиллагаа зохион байгуулдаг болоод удлаа. Зундаа завьтай аялал, өвөлдөө нохой чарга гэх мэт. Цаашлаад илүү өргөн хүрээг хамруулах зорилготой байна. Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээний сэргээн засал хийхээс гадна хөдөлгөөний сэргээн заслыг хийдэг. Хүмүүсээ багт хуваагаад сагс, теннис тоглуулах жишээтэй. Энэ нь сэтгэл санаагаар унасан, гутарсан иргэдэд маш эерэгээр нөлөөлнө. Би энэ бүхнийг Японд байхдаа харсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд оруулцуулах нэг боломж нь спорт юм байна гэдгийг мэдэрсэн.

Д.Эрдэнэцэцэг

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.