Өмнөговь аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т Мандах багийн “Ёлын-Ам”гэдэг газар, мөс цөмөрч суудлын автомашин суужээ.
Тухайн дуудлагыг онцгой байдлын газар 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19:33 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д, Н нарыг 02:16 цагт аймгийн төвд хүргэж өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.