"Ураны төслөөс улс АМНАТ болон давуу эрхийн 10 хувийн хувьцаа авах нь илүү ашигтай" талаар Цөмийн физикч Н.Тэгшбаяр тайлбарлалаа.
Цөмийн физикч, доктор Н.Тэгшбаяр:
-Цөмийн физикч хүний хувьд харахад ураны төсөл технологи талаасаа асуудалгүй. Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн технологиор олборлоод явна. Монгол Улсын эзэмшиж байгаа 34 хувийг АМНАТ-аар орлуулах тухай УИХ-аар хэлэлцэж, тогтоол гаргах түвшинд явж байна. Жишээ нь, “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшээд ногдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй. Нөгөө талаас суурь АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь хүртэл явахаар тогтож байна. Ингэснээр Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр баялгийн эзэн учир АМНАТ авч, эдийн засагт ашигтай болж байна.
Үнэ өсвөл суурь 5 хувь 19 хувь хүртэл өсөж, борлуулалтын орлогоос АМНАТ авах боломжтой. Үндсэн хуульд заасан дийлэнх өгөөж нь Монгол Улсын талд байна гэдэг суурь зарчим дээр үндэслэж гэрээ явж байгаагаараа давуу талтай гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.