СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-08

“HMPV” гэх вирустэй холбоотойгоор сэрэмжлүүлэг гаргажээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Хятадад дэлгэрээд буй “HMPV” гэх вирустэй холбоотойгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аас сэрэмжлүүлэг гаргажээ.

-БНХАУ-д хүний метапневмовирус /Mycoplasma pneumoniae/ “HMPV” гэх вирусний талаар олон нийтийг түгшээсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд их гарч байна. Энэхүү вирус нь ханиадны томуутай төстэй шинж тэмдэг үүсгэдэг амьсгалын замын вирус бөгөөд хөнгөн хэлбэрийн уушгины хатгалгаа болгох ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдэд илүү ихээр тусаж байгаа аж.

Хүүхдэд томуугийн гол илрэл нь халуурах бөгөөд толгой өвдөх, булчин сулрах, ядарч сульдах, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих зэрэг амьсгалын замын шинж тэмдэг дагалддаг. Зарим хүүхдэд дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршил буурах зэрэг ходоод гэдэсний замын шинж тэмдэг насанд хүрэгчдийнхээс илүү тод илэрч байна.

Томуугийн вирусээр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь цочмог явцтай, бие даан дамждаг. Халуурах нь 2-3 хоног үргэлжилж, 1 долоо хоногийн дотор эдгэрдэг ч зарим хүүхдүүд удаан үргэлжлүүлэн ханиалгах, ядарч сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос анхааруулжээ.

Иймд Хятад улсад зорчихоор ирж байгаа болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа манай улсын иргэд “HMPV” вирусээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна гэжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.