СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-08

Үндэсний үйлдвэрлэгчид мэдэгдэл гаргажээ

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
17 цагийн өмнө

“Тавантолгой түлш ” ХХК-д сайжруулсан шахмал түлшний доломитын барьцалдуулагч эд үйлдвэрлэн, ханган нийлүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны түншлэлийн консорциумаас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд

-Үндэсний үйлдвэрлэгч нар 2019 оноос сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх хүхэрлэг хийг бууруулах “доломитийн барьцалдуулагч” эдийг “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологид бүрэн нийцэх стандартын шаардлага хангасан, чанарын доголдолгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гэрээт хугацаандаа амжилттай нийлүүлэн ажилласан билээ. Бидний үйлдвэрлэж буй “доломитийн барьцалдуулагч” нь түлшний үйлдвэрлэлд 3.5-4%-иар орж байгаа ба түлшний хаталтын температур болон хугацаа импортын барьцалдуулагчаас 2дахин бага байгаа нь түлш үйлдвэрлэлийн зардлыг буруулах маш том давуу тал үүсгэж буй нь бүх шатанд нотлогдсон, Монгол эрдэмтэд, инженерүүдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн, оюуны өмчийн патенттай шилдэг бүтээгдэхүүн болсон билээ.

Мөн. Гэтэл сүүлийн үед агаарын бохирдол нэмэгдэх хэрээр түлшний гол түүхий эдийн нэг болох барьцалдуулагчийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаатай холбоотой манай болон бусад Монгол компаниудын эх орондоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр хүндэд эрээ цээргүй халдах явдал гарч байна.

2025 оны 01-р сарын 07-ны өдөр танай үйлдвэр дээр Монгол Улсын Ерөнхий Сайд очиж ажиллах үеэр “Таван Толгой Түлш” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцуулга хийхдээ үндэсний үйлдвэрүүдийн нийлүүлж буй барьцалдуулагч нь утаа ихээр ялгаруулж байгаа мэтээр илтэд гүтгэсэн, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, баримт нотолгоогүй мэдээллийг Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүнд болон бусад шийдвэр гаргах түвшний хүмүүст, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн байна. Одоогоор монголын нэг ч компани барьцалдуулагч нийлүүлээгүй байгаа. Мөн . Харин .

Иймд Үндэсний үйлдвэрлэгч нарыг илтэд гүтгэж байгаагийн цаана өндөр үнэтэй, чанар муутай хятад барьцалдуулагч олон мянган тонныг оруулж ирж нийлүүлдэг бүлэг этгээдүүд, тэднийг хамгаалагч хань хамсаатан, ашиг сонирхол нэгтэй хүмүүс “Таван Толгой Түлш” ХХК-д байна гэж бид шууд үзэж байна. Тэдгээр хүмүүс удирдах албан тушаалтнуудад удаа дараа худал мэдээ мэдээлэл өгч байгаа тухай мэдээлэл бидэнд ирсээр байна. 

бий. Иймд эдгээр худал мэдээлэл тарааж байгаа хүмүүст хариуцлага тооцож залруулга мэдээлэл явуулахыг шаардаж байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид дараагийн шатанд нэр бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад өгч хуулийн дагуу шалгуулах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Мөн шийдвэр гаргах түвшний хүмүүсийг үндэсний үйлдвэрлэгч нарыг хүлээн авч уулзан бодитой үнэн зөв мэдээлэл авч асуудалд олон талаас харж, хандахыг хүсэж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 цагийн өмнө
116.206.83.106

Тийм шүү Хятадаас ирсэн шахмал түлшнээс их утаа гарч бна.

Цэрэнбат
7 цагийн өмнө
116.206.83.106

Үндэсны үйлдвэрийг устгах бодлого юм байна хятадаас хог авчирч ард түмнийн хордуулах бодлого мөнгө угаах арга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.