СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-07

Шинээр байгуулсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирлаар З.Төмөртөмөөг томилжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан.

Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргасан билээ. Тэгвэл тус

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллана. Итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлье. Хичээн ажиллах болно гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.