УОК-ын ээлжит хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл болон шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв.
Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг БОУАӨЯ-ны сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа өглөө. Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын хүрээнд сайжруулсан түлшний чанар стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах, Асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Дээрх мэдээллийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
дээж явуулахдаа аль хир хяналтанд явуулсан бэ. замаас нь солчихдог тохиолдол байдаг гэсэн. уул уурхай дээр тийм булхиа гэмт хэрэг байнга гардаг гэж бичээд байналээ ш дээ сайтуудад