СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-07

Хяргас нуурт цөмөрч орсон автомашинуудыг татан гаргажээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Хяргас нуурт хоёр автомашин цөмөрч орсныг татан гаргажээ.

Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багт “Хяргас” нуурын мөс цөмөрч “Sonata-6” болон “Prius-20” загварын автомашин суусан гэх дуудлага онцгой байдлын газарт 01.06-ны өдрийн 00:00 цагт иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.