Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь Салбар сургуулийн сурагч Хосбилэгийн Цолбон Засгийн газрын “2024 оны хүүхдийн оролцооны байгууллагын удирдагч” шилдэг хүүхдээр шалгарчээ.
Тэрээр энэ оны наймдугаар сард “Мэдлэгийн мөс зүсэгч” шинжлэх ухаан-танин мэдэхүйн тав дахь удаагийн экспедицид оролцож, домогт «50 лет Победы» мөс зүсэгч онгоцоор Умард туйл хүртэл аялж чадсан 15 орны шилдэг сурагчдын нэг юм.
2024 оны шилдэг сурагч Х.Цолбон:
-“Мэдлэгийн мөс зүсэгч” шинжлэх ухаан-танин мэдэхүйн тав дахь удаагийн аялалд оролцож, Монголоос анх удаа хойд туйлд очсон анхны хүүхэд болсон. Би хойд туйлыг хязааргүй мөсөн далай л гэсэн төсөөлөлтэй байлаа.
Физикийн багшийнхаа тусламжтайгаар мэдлэгээ өргөжүүлээд хойд туйлд очих хүсэл сонирхлоо илэрхийлсэн, өөрийгөө танилцуулсан бичлэг хийгээд шалгаруулалтын багт явуулсан. Бүтэн сар хариу ирэхийг хүлээсэн. Тэнцсэн хариу ирэхэд итгэж өгөхгүй, маш их догдолж хүлээж авсан.
Хойд туйлын зун нь яг л одоогийн Монголын өвөл шиг юм билээ. Гринландын халим олж харсан. Мөн далайн хавыг мөсөн дээр хөвөөд явж байхыг нь харсан. Мөс зүсэгч хөлөг онгоцоор задгай далайд гарахад л үлгэрийн оронд очсон юм шиг санагддаг юм билээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.