Төрийн албаны албан бичгийг кирилл болон монгол бичгээр давхар хөтлөх ажлыг хэрэгжүүлээд явах ёстой гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Төрийн албан бичгийг хос хэлээр бичихэд надад асуудал байхгүй. Монгол хэлний багш ээж минь надад маш сайн заасан. Тэр утгаараа баярын мэндчилгээг монгол бичиг, каллиграфаар хүргэдэг. Монгол бичгээр тэмдэглэл хөтлөөд явдаг. Гэсэн ч монголчууд бэлэн байна уу? гэдэг нь гол асуудал. 2025 онд хэрэгжихээр зорилт тавьсан нь сайн боловч сургалтыг байнга явуулах, шилжих бэлтгэл ажлыг хангалттай хангасан уу гэдэг асуудал байна. Гэхдээ бид нэг удаа хойшлуулж үзсэн. Үргэлж хойшлуулаад байж болохгүй.
Төрийн албаны албан бичгийг кирилл болон монгол бичгээр давхар хөтлөх ажлыг хэрэгжүүлээд явах ёстой.
Төрийн албаны зөвлөл шалгалт бүр дээр монгол бичгийг оруулж байгаа. Ихэнх нь тэр даалгавар дээр унаж байна гэж гэсэн. Ингэхээр хамгийн гол нь багшлах боловсон хүчнийг илүү сайн болгох ажлаа сайн хийх хэрэгтэй гэж үзэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
бөөн хар алдаа гарна. дунд зууны монгол хэлийг эзэмших хэрэгтэй болно. . эс бөгөөс орчин цагийн хилээр уйгаржнаар шууд бичээд байвал ямар хэрэг. харин ч уламжлал нь бүр баларч орчин цагийн монгол хэлийг уйгаржинд хөрвүүлж уйгаржин жинхэнэ бичлэг нь шинэчлэл гэх юманд өртөж бүр ач холбогдлоо алдахад хүрнэ. ШИНЭЧЛЭГДСЭН УЙГАР БИЧИГ ГЭЖ НЭГ ЮМ ШИНЭЭР ГАР ИРНЭ. ӨВӨРЛӨГДИЙН ЯРИАГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЧИНЬ ТЭД ХУУЧИН МОНГОЛООРОО ЯРИАД БИД ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛООР ЯРИАД БАЙГАА ШҮҮ ДЭЭ