Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй гэж үнэлэгджээ. Иймд Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилээд байсан юм.
АТГ-ын мөрдөгчид Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Taihan Cable & Solution" компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад шалгарч, улмаар гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулан улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоон, тус компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоожээ.
Авлигын гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус хөрөнгийг буцаах ажиллагааг АТГ хэрэгжүүлснээр 2020 оноос хойш нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дансны хуулга тамга тэмдэгтэй баймаарсан үүнийг итгэ гээд бга юм уу