СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Ойрын арван хоногийн цаг агаар төлөв

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

2025 оны нэгдүгээр сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Нэгдүгээр сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: Нэгдүгээр сарын 06, 07-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 08-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нэгдүгээр сарын 07-нд ялимгүй цас, 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

                                                                          Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.