"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс "Нарансэвстэй боомтыг сэргээж, нээх..." гэсэн хэсгийг хасуулах" нийтийн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зуржээ.
Иргэн Н.Анхзаяа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д тус өргөдлийг санаачилж байршуулжээ.
Говийн их дархан цаазат газар нь 1975 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар байгуулагдсан ба 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн, унаган байгаль, мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зэрэг олон зүйл ховор амьтдын өлгий, дэлхийд данстай газар нутаг юм. Эдгээрийн дотор мазаалай зөвхөн монгол оронд, хавтгай Монгол, Хятадын нутагт цөөн тоотой орших ба тархац нутаг хязгаарлагдмал, популяцийн хувьд устах аюулд орсон амьтад юм.
Эрдэмтдийн судалгаагаар манай оронд мазаалай 50 хүрэхгүй, хавтгай 600 толгойгоос хэтрэхгүй. Нарансэвстэй боомт нь Дархан Цаазат Газрын А хэсэгт хамаарах бөгөөд 1992-1993 онуудад 4 удаа нээж ажиллуулаад, 1998, 2002 онуудад УИХ, ЗГ-ын ажлын хэсэг ажиллан 'боомт нээх нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй, нөгөө талаар эдийн засгийн болон бусад давуу тал, онцгой ач холбогдолгүй' хэмээн дүгнэж ахин нээх асуудлыг дэмжээгүй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
дэмжихгүй