СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-06

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зарим тохиолдолд захиргаадалтын арга хэмжээ авна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд "Аж ахуй нэгжүүдийн нэг хувийн татварыг зөвхөн нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан дэд бүтцийн асуудалд зарцуулна. Аливаа нэг ажлыг гацаадаг хэдэн хүн гарч ирдэг. Ингээд л гацаагаад л байх юм бол түгжирсэн хэвэндээ байгаад л байна. Тэгвэл өөр ямар шийдэл байгаа юм бэ? Үүн дээр нийслэлчүүд маань хамтдаа байж, нэг нийгмийн сэтгэлзүйн урсгалд орж байж үүний ард гарна. Зарим тохиолдолд тодорхой хэмжээний захиргаадалтын арга хэмжээ авна. Хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ" гэж хэлэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг жилийн турш нийслэл Улаанбаатар хот руу төвлөрч ажиллана. Энэ хугацааг бүхэлд нь зөвөөр ашиглах ёстой. Ерөнхий сайд тус штабыг удирдана. Энэ нь цар тахлын үе шиг штабын зохион байгуулалттай байна. Энэ хүрээнд хэд хэдэн ажил хийгдэнэ. Бидний танилцаж байгаа нэмэх тэмдэг шиг хоёр хурдны зам тавина. Нэг нь Баянзүрхийг товчооноос Сонсголон хүртэл байна. Ямар ч уулзвар, гэрлэн дохиогүй, зургаан эгнээ хурдны зам юм. Үүнийг бид аж ахуй нэгжийн нэг хувь болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт зэргээр хийнэ. Нийслэлийн зүгээс 24 сарын хугацаанд хийнэ гэж байгаа ч үүнийг бага хугацаанд хий гэж шахаж байгаа. Газар чөлөөлөлт, хөрөнгө оруулалтын хэд хэдэн ажил энэ хүрээнд хийгдэнэ.

гэсэн үг. Тийм учраас үүн дээр . Тодорхой хэмжээний хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ. Тийм учраас ерөнхий сайдын зүгээс ч оны эхэнд нийслэлчүүддээ уриалж байна. Бидэнд үүнээс өөр шийдэл байхгүй.

Харин босоо чиглэлийн зам нь зуслангийн бүсээс Их тэнгэрийн гүүр хүртэл байна. Цаашлаад Богд уулаа тунелиэр нэвтлэх, нисэх онгоцны буудалтайгаа холбох, эсвэл тойрсон хурдны зам барих шийдлийн аль нэгийг хийнэ. Энэ босоо тэнхлэгтэйгээ холбогдож байгаа. Үүнийг бас л Ямар ч шийдэлгүй байж зүгээр л юмыг болохгүй гээд суух шиг амархан зүйл байхгүй. Бид энэ талаар томоохон хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн урт хугацааны төлөвлөлтийг оруулна. Ингээд парламентыг 2040 дээр илүү төвлөрч ажиллахыг уриална. Парламентын хэлэлцүүлэг дээр нийслэлчүүд маань сайн оролцох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл

гэдэг нь агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлтэй холбоотой асуудал гэх зэрэг хэд хэдэн багц шийдвэрийг гаргана. Үүн дээр нийслэлчүүд маань хамтдаа байж, нэг нийгмийн сэтгэлзүйн урсгалд орж байж үүний ард гарна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.