СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2025-01-06

Хүүхдийн 108 утасны ажилтан Б.Азжаргал: Өдөр бүр хэдэн зуун дуудлагад хариулдаг ч санаанаас гардаггүй дуудлага гэж байдаг

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Хүүхдийн 108 утасны ажилтан Б.Азжаргал: Өдөр бүр хэдэн зуун дуудлагад хариулдаг ч санаанаас гардаггүй дуудлага гэж байдаг

Нэвтрүүлэг үзэх 

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн ахлах нийгмийн ажилтан Б.Азжаргал: 

-Би энэ байгууллагад 2016 онд ажилд орсон. Найман жил болж байна. Нэлээн хүнд л дээ. Анх ажилд ороод тухайн үед мэдээлэл шуурхай удирдлагын төв 102-оос нас барсан 0-18 насны хүүхдүүдийн дуудлага орж ирдэг байсан. Өдөрт багадаа л 3-5 дуудлага орж ирдэг. Бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдэж нас барсан. Нойлдоо унаж нас барсан байна. Янз бүрийн нохой шувуунд баригдсан байна гэдэг ч юм уу. Эсвэл бие махбодын хүчирхийллээс болоод. Энэ дуудлагуудыг сонсоход надад анх хүнд байсан. Эхний гурван сар би унтаж чадаагүй. 108-д ажиллахын тулд нэлээн сэтгэлийн хат хэрэгтэй. Байнгын стрессээ яаж гадагшлуулах вэ, яах вэ гэдэгт сэтгэлийн хаалт хэрэгтэй. Тэгэхгүй бол маш олон хүнд кейсүүд орж ирнэ. Заримдаа манай зөвлөгч нар дуудлагаа ярилцаж байгаад дуусгаж чадахгүй уйлаад, шоконд орох үеүд гарч ирдэг.

Миний хамгийн анхны шуурхай 2017 онд. Хагас осголттой долоон настай эрэгтэй хүүхэд авч байсан. Эцэг эх нь архины хамааралтай. “Сүүлийн хэд хоног гэртээ архичид цуглуулж уугаад байна. Хүүхэд нь харагдахгүй байна” гэх иргэний дуудлагаар бид нар очиж байсан. Очиход хүүхэд гэртээ байгаагүй. Эргүүлийн офицеруудтай хамт хайсан. Гэтэл гэр, амбаар хоёрын хооронд жижигхэн гурвалжин зай байсан. Тэр зайнд хүүхэд маань цаашаа ороод өвдгөө тэврээд суугаад нуугдсан байж. Тэгээд татаад гаргаад ирсэн чинь толгой нь гулжигнаад ороод ирж байгаа юм. Яаралтай 103 дуудсан. Мэдээж хүн чинь хамгийн эхэнд арьс арьсны шүргэлцээнээр арай дулаацах мэдрэмж өгнө шүү дээ. Тэр үүднээс хүүхдийг нэлээн тэвэрсэн. Цагаа олж бид нар олсон байсан. . Хүүхэд одоогоор "аюулгүй боллоо" гээд хамгаалах байранд хүлээлгэж өгч байсан. Хүүхдээ ЭХЭМҮТ-д үзүүлчихээд хамгаалах байр руу авч явж байхдаа жоохон амьтан чинь хэцүү шүү дээ. Цээж тэмтэрч байгаад урдаас инээгээд “Би жоохон барьчих уу” гээд асууж байсан. Тэгээд хацар нь улаа бутраад явж байгаа хүүхдийг харахад аймар баярлаж байгаа юм чинь.

Хэр удаан тэнд суусныг мэдэхгүй. Машиндаа аймар дотноссон бид хоёр чинь. Хамгаалах байранд очиход өөр багш дээр очихгүй гээд уйлах. Ялангуяа нярай хүүхдүүдийн дунд тийм асуудал их гардаг. Дараа нь хүүхдийн жоохон инээж байгаа мэдрэмж, магадгүй хэд хоног юм идээгүй байж байгаад бид нар дэлгүүрээс хөнгөхөн харшил өгөхөөргүй, асуудал болохооргүй хоол хүнс авч өгөөд идэж, баярлаж байгаа мэдрэмжийг авахад л стрессийг минь арай хөнгөлж өгдөг.

Гал унтраах гэж ярьдаг шүү дээ. Яг түүнтэй ижилхэн. “Энэ хүүхэд нэг хоног, гурван хоног ч гэсэн тайван унтахаар боллоо” гэж сэтгэлээ бид нар дэвтээж байгаа ч гэсэн цаанаа бид зовниолтой “Яасан бол, гэртээ очсон болов уу. Хамаатан садан дээрээ очсон болов уу. Хүүхэд маань яаж байгаа бол, бүтэн нойртой хонож байгаа болов уу. Халуун хоол идэж байгаа болов уу” гэдгийг бодож өнгөрөөдөг үеүд бол байдаг.

-Өсвөр насны хүүхэд хойд аав, авга ах, өвөө, аавын найзын зүгээс гурван жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан. Нэг ёсны дөрвөн хүний зүгээс. Найздаа хальт цухуйлгасан байгаа юм. Тэгээд нийгмийн ажилтан нь “Манайд ийм байж магадгүй зүйл байна. Яах вэ” гээд орж ирж байсан. Тэр хүүхэд маань хэлээгүй шалтгаан нь гэсэн чинь өөрөө охин дүүтэй. Тэгээд дөрвүүлээ бие биеэ хүчирхийлэл үйлдэж байгааг мэдээгүй. Охиныг хүчирхийлж байгааг хойд аав, өвөө хоёр нь мэдээгүй. Тэгээд хэлж байсан шалтгаанууд нь “Дүүг чинь чиний амьдралаар болгож болно шүү. Ээжийг чинь ална шүү” гэдэг сүрдүүлэг. .

Эрүүл үедээ үйлдсэн асуудал бага байдаг. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдүүд рүүгээ орилж хашгичдаг, бие махбодид нь халддаг. Гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг. 

-. Хоол хүнс байхгүй. Хэсгийн байцаагч, хорооны хамтарсан баг ч мэддэг. Бүр хяналтад орчихсон. Би очиж авч байхад аав, ээж нь хаалгаа тайлж өгөхөөс татгалзаад ямар ч хариу мэдээлэл өгөхгүй. Гэтэл дотроос нь хүүхэд уйлаад байдаг. Тэгээд орсон чинь аав, ээж хоёр нь хаалгаа дотроос нь түгжээд, тасарчихсан. Хүүхдүүдээс нь асуухад хэд хоног хоол идсэн эсэхээ мэдэхгүй. Гэрийн орчин тойрныг харааны өнцгөөр харахад нэлээн бохир. Бараг хүн амьдрахад хэцүү дээ. Тийм айл байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч, хэсгийн хорооны хамтарсан багтай шөнийн нэг цаг өнгөрч байхад хүүхдүүдийг хамгаалалтад авч байсан.

Шуурхай дуудлагын маань үе шөнө л байх гээд байдаг. Тийм болохоор би “битгий гараасай” гэж боддог. Гарчихаж магадгүй гарахгүй ч байж магадгүй..

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.